Menu

Угсралт хийх тусламж

Дулаалгын хавтан угсрах

6,5 см зузаан полиуретан дулаалгын тоосгон фасадны дулаан дамжуулалтын эсэргүүцэл

Ханын материал

Ханын зузаан , см

Дулаалгын хавтангүй үеийн Дулаан далжуулалтын эсэргүүцэл R1 м2 0С/Вт

6,5 см зузаан Дулаалгын хавтан хийсэн үеийн Дулаан далжуулалтын эсэргүүцэл R1 м2 0С/Вт  (Ro=2,55)

Бетон

25

0,17

2,72

Хөөсрүүлэгчтэй бетон

40

1,90

4,45

Тоосго

65

1,38

3,93

Хөндий тоосго

65

1,86

4,41

Мод

25

1,39

3,94

Канад Каркас (OSB + чулуун хөвөн + OSB)

1,25 + 10 + 1,25

1,73

4,28

Хэрэглээний төрлүүд

Термо хавтанг гадна ханын өнгөлгөө,  дулаалгын зориулалтаар хэрэглэнэ.Хуучин угсармал байшин, гадна ханын дулааны алдагдалтай байшинд өнгөлгөө,  дулаалгын зориулалтаар хэрэглэнэ.Суурийн давхарт өнгөлгөө, дулаалгын зориулалтаар хэрэглэнэ

 

Асуулт хариулт

  • Полиуретан хавтан хөөсөнцөрөөс хямд байж чадах уу?
  • Полиуретан материалийн түүхий эд хөөсөнцөрөөс үнэтэй боловч полиуретаны 6 см зузаан хавтангийн дулаан хадгалах чадвар 10 см хөөцөнцөртэй тэнцэнэ. барилгын насжилт, өнгө үзэмж, байгалд хор нөлөөгүй гээд олон давуу тал бий.
  • Энэ жил зуухаа томруулсан. Сайхан дулаан байсан. Гэхдээ 2 дахин их нүүрс орлоо. Яах вэ?
  • Байшингийн дулаан алдагдлыг багасгахгүйгээр яаж ч их энерги зарцуулаад эдийн засгийн хувьд алдагдалтай л байх болно. Танай байшин ямар ч материалаар хийсэн байсан ч Термо хавтанг хэрэглэж болно. Байшингийн тэгш бус гадаргууд ч хийх боломжтой. Байшингийн үзэмж дизайн, дулаан хадгалалт хоёрыг нэг доор шийднэ
  • Термо хавтангийн өнгөлгөө тоосон хэлбэрээс өөр байх уу?
  • Өнгөлгөөний Термо хавтангийн хавтанцарын хэмжээ 240ммх60мм буюу тоосгоны хэмжээтэй. Гэвч захиалагчийн хүсэлтээр хэмжээг өөрчилж болно. Мөн өрөлтийн хэлбэрийг дурын байдлаар өөрчилж болно.
  • Угсармал орон сууц дулаан их алдах юм. Танайх энэ асуудлыг шийдэх үү?
  • 90-ээд оноос өмнө барьсан Угсармал орон сууцны дулаан алдагдал их. Манай Термо хавтангаар дулаалж болно. Өнгө үзэмж маш сайжирна.
  • 2 жилийн өмнө хөнгөн блокоор 2 давхар, 195 м2 хаус барьсан юм. Өвөл сардаа 400,000 төгрөг төлсөн.  Дулаан алдагдлыг яаж багасгах вэ?
  • Энэ тохиолдолд Дулаан алдагдалыг Термо хавтанг хэрэглэснээр 70 хувь хүртэл бууруулна. Сард цахилгаанд 120,000 төгрөг төлнө гэсэн үг. 

Хөөсөн полиуретан болон хөөсөнцөрийн харьцуулсан судалгаа

Полиуретан дулаалгын хавтан

 Хөөсөнцөр полистирол дулаалгын хавтан

Баталгаат хугацаа 50 жил түүнээс их, барилгын үндсэн суурь бүтэцтэй адил.

Баталгаат хугацаат 10 жилээс ихгүй, 4 жилийн дараа сийрэгжилт үүсч бүтэц өөрчлөгдөнө. Жилийн 4 улирлын турш агшилт суналт өгдөг. Иймд насжилт бага. Эмульс будаг хуурч унадаг.

180 град халуун орчинд ашиглах боломжтой

60 град халахад фенол хорт бодис ялгаруулдаг.

Гал дэмждэггүй

 Шатдаг. 70 град хайлна

Термо хавтангийн өнгөлгөөнд ямарч өнгөлгөөний материал ашигладаг.

 Хөөсөнцөр дулааглын материалд өнгөлгөө хийхэд түүний бат бөх биш чанар нь шаардлагад нийцдэггүй.

 Харьцангүй хатуу материал учир тээвэрлэх, угсрах явцад хорогдол гарахгүй.

 Зөөлөн материал тул хорогдол ихтэй.                          

 Барилгын ашиглалтын явцад ямар ч засвар үйлчилгээ хийхгүй.

 Ашиглалтын явцад гадна ханын эвдрэл их гардаг. 4жил тутамд засвар хийнэ

ПолиуретанЫ ТУХАЙ

Манай орны барилгын салбарын өмнө тулгараад байгаа нэг чухал асуудал нь дулааны хэмнэлт буюу дулааны алдагдлыг бууруулах явдал билээ. Шинэ болон хуучин барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилготой олон шинэ материал, технологи нэвтэрч байгаагийн нэг нь foam polyurethane буюу полиуретан хөөсөн материал юм.

Энэ материалыг анх 1930-аад онд Германд анх гаргаж авсан бөгөөд дулаан сайн тусгаарладаг, хөнгөн, гал дэмждэггүй чанараар нь анх нисэх онгоц, танк зэрэг цэргийн техникт өргөн ашиглаж эхэлжээ. Халуун хүйтэн уур амьсгалтай бүх л орнуудад баригдаж байгаа барилгын дулаан тусгаарлагчаар полиуретаныг ашиглаж байна. Полиуретан хөөс нь А, В найрлагатай цутгаж барьцалдуулдаг хөөсөрдөг полимер материал юм. А бүтээгдэхүүний найрлагад полиол, катализатор, бэхжүүлэгч, гал эсэргүүцэх бодис, хөөсрүүлэгч зэрэг бодис ордог. В найрлагад изиоцианат орно.

Полиуретан хөөсийг барилгын дулаалгын хавтан, сэндвич хавтан хийх, шугам хоолой дулаалах, хөргөгч, хөлдөөгч, нарны эрчим хүчээр ажилладаг ус халаагчийн дулаан тусгаарлагчийн, хамгаалалтын хаалга, усан онгоц, гэрийн модон тавилга хийх мөн төрөл бүрийн бүтээгдхүүнд хавчуурга, чигжээс, савлагааны материалын зориулалтаар ашиглагддаг. Дулаалгын хавтан бусад барилгын материалаас дулаан хадгалах чадвараараа илүү.