Menu

Тоосгон хавтанцар өнгөлгөөтэй, полиуретан дулаалгын хавтан

Барилгыг уламжлалт хөөсөнцөрөөр дулаалж, эмульс будгаар будаж өнгөлөх арга хоцрогдож байна. Гадна өнгөлгөөний хөөсөн полиуретан дулаалгын хавтан бол дулаан тусгаарлагч полиуретан хөөс болон керамик тоосгон хавтанцарын нийлмэл цогц систем юм.  Дулаалгын хавтанг барилгын гадна хананд ашигласнаар түүний бүтэц, шалгарсан технологи, угсралтын дүнд тоосгон барилга шиг харагддаг.  

Полиуретан дулаан тусгаарлагчтай тоосгон фасадны хавтан бол дулаан хадгалалт, барилгын үзэмж дизайныг нэг дор шийдсэн төгс систем юм. Дулаалгын хавтанг шинэ байшингийн гадна хана, хуучин угсармал байшингийн хана дулаалахад ашиглана.