Menu

ЭБМАТ (Эко барилгын материал ) ХХК нь 2013 онд байгуулагдсан. Эко барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компани. Полиуретан дулаалгын хөөсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн зорилготой. 

Полиуретан дулаалгатай СИП хавтан, тоосгон өнгөлгөөтэй дулаалгын фасад хавтангийн үйлдвэрлэл явуулж байна.

Полиуретан СИП хавтангаар барилга барихад хамгийн хурдан, барилгын дулааны алдагдал бага, барилгын үнэ хямд, удаан эдэлгээтэй зэрэг олон давуу талтай. СИП хавтангаар Канад технологийн барилга, Канад хаус барьдаг.  Полиуретан дулаалга нь сүүлийн үед их ашиглаж байгаа маш сайн дулаан тусгаарлагч материал. СИП хавтан үйлдвэрлэх хүчин чадал- сард 5000 м2 СИП хавтан буюу 3 өдөрт нэг Амины орон сууц үйлдвэрлэнэ.

Гадна өнгөлгөөнд Тоосгон өнгөлгөөтэй полиуретан дулаалгын хавтанг хэрэглэснээр барилгын дулаан хадгалалт, барилгын гадна фасадны асуудлыг нэр доор шийднэ.   Манай үйлдвэр сард 4000 м.кв дулаалгын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай.

Ханын өнгөлгөөтэй дулаан тусгаарлалтын Хөөсөн полиуретан хавтангийн стандарт MNS 5351:2004

Полиуретан СИП хавтан

Ажиллах хүч хамгийн бага зарцуулан богино хугацаанд дулааны алдагдалгүй орон сууц, барилга барих шилдэг технологи бол СИП хавтангаар Канад технологийн хаус-АОС барих юм.

СИП хавтан /SIP Structural insulated panel/ нь OSB хавтан, дулаалгын полиуретан хавтангаас бүрддэгsip panels in mongolia

Полиуретан СИП хавтангийн давуу тал:

  • Барилгын үнэ хямд болно
  • Тавин жилийн баталгаат хугацаатай, бат бөх материал 
  • Барилга угсралтыг богино хугацаанд гүйцэтгэнэ 
  • Дулааны зардал хамгийн бага түвшинд байна 
  • Хүний биед хортой бодис агуулдаггүй 
  • Галын аюул хамгийн бага. Полиуретан нь гал дэмждэггүй материал 
  • Ханын полиуретан хөөсний нягт 40 кг/м3. Даац сайн. 

Тоосгон хавтанцар өнгөлгөөтэй, полиуретан дулаалгын хавтан

Байшинг уламжлалт хөөсөнцөрөөр дулаалж, жирийн эмульс будгаар өнгөлөх арга хоцрогдож байна. Гадна өнгөлгөөний хөөсөн полиуретан дулаалгын хавтан бол дулаан тусгаарлагч полиуретан хөөс болон керамик тоосгон хавтанцарын нийлмэл гэж хэлж болно.  Дулаалгын хавтанг барилгын гадна хананд ашигласнаар түүний бүтэц, шалгарсан технологи, угсралтын дүнд жирийн тоосгон барилга шиг харагддаг. 

Дулаалгын хавтан байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашгийн түвшингээрээ  бусад дулаалгын материалуудын дунд тэргүүлэх байрыг эзэлж байна.